Г.Өсөхбаярыг зүүний магнайг тэргүүлэх шийдвэрийг зөвтгөх шалтгаан нь хууль байв

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг хэлэлцээд “Г.Өсөхбаярыг зүүний магнайг тэргүүлэх нь зөв” гэсэн шийдвэр гаргав.

Гол үндэслэл нь Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэсэн шийдвэр байлаа. Ингэж эрэмбэлэх нь эрх, үүрэг нь хуулиараа Монголын үндэсний бөхийн холбоонд байдаг аж. Харин түрүүлж дархан аварга цол хүртэх гэдгийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 оны долдугаар сарын 7-ны өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6.1 болон 7.1.9, мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг үндэслэн гаргасан 79 дүгээр зарлигтаа хоёр даян аваргад “Улсын дархан аварга” бол олгохоор шийдвэрлэхдээ ямар нэг эрэмбэ дурьдаагүй  байдаг юм.

Өөрөөр хэлбэл, арван жилийн өмнө Улсын баатар цол авах, өнөөдөр авах хоёрын тухайд “Улсын баатар” цол олгох нь чухал болохоос хэн нь түрүүлж баатар болсон бэ гэдэг эрэмбэ байдаггүйтэй адил. Тэгэхээр хоёр аваргын тухайд Үндэсний бөхийн хувьд эрэмбэлүүлэх өөр боломж  байхгүй. Эрэмбэлэх эрх үүргийг нь Монголын Үндэсний бөхийн холбоонд нь өгчихөж.

Тэгээд ч Дархан аварга Г.Өсөхбаяр “Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын дархан аварга цол хүртээд, Монгол бөхийн мэргэжлийн байгууллага болон МҮБХ-ноос хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, дүрмийн дагуу эрэмбэлснээр зүүн талын тэргүүн магнайд гарч ирэхэд юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт зодог тайлаад удчихсан бөхийг барилдана гэж бодоогүйн дээр эрэмбээ мэдэж байсан миний бие тэр үед санаанд оромгүй эвгүй байдалтай тулгарсан ч төр засаг, түмэн олноо хүндлэн баруун жигүүрээс гарсан болохоос энэ нь хоёрдугаарт эрэмбэтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг биш билээ” хэмээн ярьж байна.

Харин цолны үнэмлэхний дугаарын тухайд Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас гурав хоногийн дараа буюу наадмын өмнөх өдөр, 2014 оны долдугаар сарын 10-ны орой МҮБХ-ныхон Ерөнхийлөгчөөё лавлаж тогтоосон аж. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дархан аварга А.Сүхбат, түүнийг дэмжсэн бөхчүүдийн гарын үсэг бүхий өргөдлийг үзээд “Ерөнхийлөгч эрэмбэ тогтоогоод байхад МҮБХ зөрүүдэлж байна” хэмээн ярьсан нь талцлыг бүр ч гааруулж орхив бололтой. Хэдийгээр дархан аварга Г.Өсөхбаяр нь А.Сүхбат аваргын адил гарын үсэг цуглуулаагүй ч хуульчдаас лавлахад “Бөхийн эрэмбэ тогтоох нь Ерөнхийлөгчийн эрхийн хүрээний асууддал биш байна. Зарлигт А.Сүхбатыг 2004 онд, Г.Өсөхбаярыг 2009 онд дархан аварга авсанд тооцсугай гэсэн үг алга. Иймд та хоёрыг МҮБХ холбогдох хууль болон дүрмийнхээ дагуу эрэмбэлэх нь зөв” гэсэн хариу өгчээ.

Дашрамд хэлэхэд Засгийн газрын 2013 оны 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1-д “Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл бөхийг эрэмбэлэхдээ түрүүлж цолны болзол хангасныг биш, хэн илүү амжилт гаргаснаар нь эрэмблэхийг заасан гэсэн үг юм. Энэ дүрмээр бол Г.Өсөхбаяр аварга улсын наадамд 4 удаа түрүүлсэн, 3 удаа найм давсан амжилтаараа аварга А.Сүхбатын улсын наадамд 3 түрүүлсэн, найм даваагүй амжилтын дээр эрэмбэлэгдсэн төдийгүй даян аварга байхдаа ч Г.Өсөхбаяр нь А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгддэг байжээ.

Түүнчлэн зарлигаар цол авсан бөхчүүдийг эрэмбэлэх асуудал огт шийдэгдээгүй, цоо шинэ сэдэв биш. Бүр арав гаруй жилийн өмнө буюу 2004 онд л эрэмбэлэхдээ 2003 оноос өмнө харцага, гарьд цолын болзол хангасан бөхчүүдэд зарлигаар цол нөхөн олгохдоо цолын болзлыг түрүүлж хангаснаар нь бус, амжилтаар нь эрэмбэлсэн практиктай юм байна. Энэ нь ч одоо мөрдөж буй хууль, тогтоолуудад нийцэж буй бөгөөд хуулийн дагуу гэж үзэх бүрэн үндэслэлтэй дэг ёсоо нэг бөхийн гэнэт гарч ирж гоморхсон шоу үзүүлбэр мэт ааш аяг болон түүнд хариу реакц үзүүлж буй улстөржсөн, олон нийтэд таалагдах болов уу гэсэн популист шийдвэрээр эвдэх учиргүй болов уу. Тиймээс ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны хуралдааны шийдвэрийг зөвтгөх шалтгаан байна. Энэ нь хуулиа дагасан үйлдэл мөн гэдгээр тайлбарлагдах учиртай.

Хэн нэг бөх уураа хүрэхээр зодог тайлж, хоббигоо хөдлөхөөр зодоглож, тэр тусмаа “магнай тэргүүлнэ” гэж эрхэлж тунирхан наадам үймүүлдэг байх ёсгүй. Монголын ард түмэн аваргуудаа хайр хүндлэлээр дутаагаагүй. Харин ч урмыг нь хугалж, уурлаж тунирхаж шоу үзүүлбэр үзүүлснийхээ төлөө дархан аварга А.Сүхбат олон түмнээсээ уучлал гуйгаагүйд нь гайхаж хоцорсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. Мөн энэ дашрамд МҮБХ-оос гаргасан улсын цолтой, 50-аас доош насны бөхчүүдийн эрэмбэ “Бөх” сонинд нийтлэгдсэнийг болон Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын цол, эрэмбийг МҮБХ-ны одоо мөрдөж буй дүрмийн 3.6.1-т заасны дагуу эрэмбэлж өгөхийг хүссэн чин сэтгэлийн хүсэлтийг хавсарган нийтэлж байна.

С.Бат-Оргил

 

2015.07.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг энэ сарын 26-нд сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Их жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Өнөөдөр Монголд өчүүхэн хүмүүсийг боловсролын системээр дамжуулан масс массаар нь үйлдвэрлэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг иргэдийн амралт зугаалгын төв болгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Д.Отгонжаргал: Ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

21 аймгийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Баавгай малчин айлын гэрийн гэр дээр гарч түйвээх болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.05

Авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст орсон 24 иргэнд нөхөн олговор олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

Герман DJ наадмаар бут авна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.08

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр өргөн мэдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.27

Цензургүй яриа - Э.Цэрэндолгор

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймгийн Улиастай сумын иргэдтэй уулзалт хийв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Хүүхдүүдээ хууль ёсны асран хамгаалагчаас нь хамгаалъя

...

Дэлгэрэнгүй » 2018.04.02