Аймгуудын баяр наадмын хуваарь

Архангай аймаг: Архангайчууд баяр наадмаа долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.Харин тус аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Баян-Өлгий аймаг: Баян-Өлгий аймгийн баяр наадам ирэх долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа.

Баянхонгор аймаг: Хонгор нутгийнхны наадам долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох юм.

Булган аймаг: Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд 4 түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

Говь-Алтай аймаг: 2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Говьсүмбэр аймаг: Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ой нь тохиож байгаа сум байхгүй.

Дархан-Уул аймаг: Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Дорноговь аймаг: Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Дорнод аймаг: Дорнод аймгийн хувьд энэ жил наадамчдын хөлд дарагдана. Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиох бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох аж.

Дундговь аймаг: Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон ирэх сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

Завхан аймаг: Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.

Орхон аймаг: 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд өнөө жил ирэх сарын 10-11-ний өдрүүдэд наадах ажээ.

Өвөрхангай аймаг: Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин суманд долдугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.

Өмнөговь аймаг: Өмнийн говийнхон ирэх долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.

Сүхбаатар аймаг: Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон ирэх сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурдаар наадамлах болжээ.

Сэлэнгэ аймаг: Сэлэнгэ аймгийн наадам долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд тохионо.

Төв аймаг: Төв аймгийн наадам долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.

Увс аймаг: Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.

Ховд аймаг: Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

Хөвсгөл аймаг: Хөвсгөлчүүд долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтой бөгөөд ойн наадам долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж. Түүнчлэн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэх юм.

Хэнтий аймаг: Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ойн наадмууд долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд тохиох юм байна.

 

2015.06.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Бүү март! Шинэ зүйл бол мартагдсан хуучин

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

“ИРЭЭДҮЙД илгээх ДАРХЛАА” сэдэвт лекц болно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Г.Анударь: Шулмын чадвар намайг төрөхөд өвлөгдөж ирсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Сахиусан ТЭНГЭР

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06

Эх нялхсын дулааны шугам дээр барилга барихыг завджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.30

Эрх баригчид өөрсдийн хийсэн гэмт хэргийн мөрдөлтийг хяналтандаа байлгахыг санаархаж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02