“Оргил” рашааны ундаргын бүсэд хууль бус ажил үргэлжилсээр л байна

Улс даяар хүүхдийн баяр тэмдэглээд сөхөөгүй байгаа энэ цаг үед “Оргил” рашааны эрүүл ахуйн бүсэд хууль бусаар газар ухах ажил үргэлжилсээр байна.

Энэ байдлыг эсэргүүцэж өнөөдөр сувиллын ажилчид тус газарт цуглан өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Тэд газар шорооны ажлыг зогсоохыг оролдож багагүй тэмцэл өрнүүлж цутгалт хийхийг эрс эсэргүүцсэн юм.

Мөн барилгын ажлыг зогсоохыг шаардсан бичгийг сургуулийн барилга барих гэж буй “Билиг” ХХК-д хүргүүлэв.

“Билиг” ХХК нь 280 хүүхдийн сургууль барина гэсэн шалтгаанаар уржигдар буюу тавдугаар сарын 30-ны өдрөөс барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэн.




Оргил рашааны ундаргаас 30 метр орших уг 3962 м.кв газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны 329 тоот, 2012 оны А/262 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууц, сургалтын зориулалтаар тус ХХК-д олгожээ.

Харин энэ газар олголт нь 2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хуульд рашааны эх ундаргаас 100 метрт эрүүл ахуйн бүс, тэндээс гадагш 200 метрт хамгаалалтын бүсийг тогтоож, тэнд барилга байгууламж барихыг хориглосон заалтыг зөрчиж буй юм.

Эрүүл ахуйн 100 метрийн бүсэд барилга барих байтугай газар ухахыг хориглосон байдаг бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд рашааны чанарт өөрчлөлт орж улмаар ширгэх, сүйдэх аюулд өртөх аж.

Ингэснээр жилээс жилд хөдөө орон нутгаас зорин ирж эмчлүүлдэг өвчтэй, ахмад настнуудын эрх хөндөгдөж уг сувилал нь “амралтын газраас” ялгаагүй байдалд хүрэх талаар тус сувиллын мэргэжилтнүүд ярьж байлаа.




Тус сувиллын албан хаагчид рашааны эрүүл ахуйн бүсэд хууль зөрчин барилга барих гэж буй энэхүү үйлдлийг зогсоож өгөх шаардлагыг маргааш Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлд хүргүүлэх юм байна.

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Улсын харцага Ө.Даваабаатар "Гарлаа, дэвлээ, давлаа"

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Улс төрийн намын гишүүдийн менежментийг сайжруулах сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.15

Ногоон худалдан авалтыг төр өөрөөсөө эхлүүлдэг

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Амьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе " МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ " тоглолт

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

ОХУ-д төлөх өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Хоёр их наядын сураг

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26