Ажилгүйдлийн төвшин Баян-Өлгий аймагт өндөр байна

Хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөлгөөн “Чингис” зочид буудалд өнөөдөр эхлээд байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөлгөөний зорилго нь хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг орон нутагт мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай хэрэгжүүлж, удирдах албан тушаалтнуудын чадавхийг бэхжүүлэх, салбарын байгууллага, нэгжүүдийн ажлын уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулах замаар иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

2015 оны эхний улирлын статистик мэдээллээр 15 ба түүнээс дээш насны 1958.9 мянган хүн байгаагийн 61.5 хувь эдийн засгийн идэвхитэй хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь, ажилгүйдлийн түвшин 7.9 хувьтай байна. Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 2014 оны эцсийн байдлаар 16600, 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар 6200 байгаа нь өмнөх оны мөн үеэс 16,5 хувиар нэмэгджээ.

Ажилгүйдлийн түвшин хангайн бүсэд улсын дунджаас доогуур, зүүн бүсэд хамгийн өндөр байгаа бөгөөд аймгаар авч үзвэл Баян-Өлгий аймагт 22,5 хувь, Хэнтий аймагт 17,7 хувь, Увс аймагт 14,8 хувь байгаа нь хамгийн өндөр, Орхон аймагт 3,5 хувь, Архангай аймагт 3,9 хувь, Завхан аймагт 4,0 хувьтай хамгийн бага түвшинд байна. 2014 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 10 хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, ХЭДС-аас 49,0 тэрбум төгрөг зарцуулж, 45,8 мянган ажлын байр бий болсон байна. Үүнээс 41,0 хувь нь түр ажлын байр, бэлэн мөнгөөр санхүүжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд байна. Ажил олгогчдоос ирүүлж буй ажлын байрны захиалгын 40 хувьд ажилгүй иргэнийг ажилд зуучилж оруулсан байна.  Эдгээр цөөн үзүүлэлтээс хүн амын эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгцээтэй юм байна.

Дундаж цалин 844.800-700.400 төгрөгийн хооронд байна

Харин Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн илтгэлд дурдсанаар улсын хэмжээнд 2014 оны эцсийн байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин 844.8, төрийн албан хаагчдын дундаж цалин 700.4, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192.0 мянган төгрөг байгаа аж. Мөн инфляцийн түвшин 2014 онд 11.0 хувиар, 2015 оны эхний таван сарын байдлаар оны эхнээс 3.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар тус тус өссөн ч нийт ажиллагчдын 90 орчим хувийг эзэлж буй жижиг, дунд аж ахуйн нэгжид ажиллагчдын дундаж цалингийн өсөлт инфляцийн өсөлтөөс 8.0 орчим пунктээр доогуур байгааг дуулгав.  Цалингийн зээлтэй иргэдийн тоо 2009 оныг 2014 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгджээ. Цалин хөлсний тэгш бус байдал байсаар байгаа бөгөөд адил хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагчдын цалингийн ялгаа их, хувийн хэвшил, салбарын түвшинд цалин хөлсний тогтолцоо бүрдээгүйгээс ажлын байрны урсгал хөдөлгөөн өндөр байгаа. Хувийн хэвшилд ажиллагчдын цалингийн асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулж ирсэн нь өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа болон  төрийн албан хаагчдын цалингийн систем нь ур чадвар, ажлын ачаалал, гүйцэтгэлтэй уялдаагүйг шүүмжилсэн юм. Тиймээс мэргэжлийн ур чадвар, ажил, мэргэжлийн зэрэгтэй уялдсан цалингийн тариф тогтоох, цалин хөлсийг индексжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг сайд илтгэлдээ онцоллоо.

Түүнчлэн сайдын илтгэлд өнгөрсөн хугацаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх; хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг нь сайжруулах; иргэдийн цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллаж, бодлогын түвшинд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа тайлагнасан.  Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барьсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг мөн шинэчилж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн үр дүн, хэрэгжилтийн явцад хийсэн хяналт, үнэлгээний дүнг үндэслэн хөтөлбөрүүдийн тоог цөөрүүлэн чанар, үр өгөөжийг сайжруулах зорилгоор тав болгон шинэчилснээр “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих“, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа.

Энэ оны эхний таван сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дээрх хөтөлбөрүүдэд 8147 хүнийг хамруулж, 4.5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулжээ. Үр дүнд нь 7349 ажлын байр бий болсны 2955 нь байнгын, 4394 нь түр ажлын байр гэнэ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 1.9 тэрбум төгрөгийн жижиг зээлийг 464 иргэнд олгосон бөгөөд зээлийн 80 хувьд Төрийн банк тусгай сангаас батлан даалт гаргах үйл ажиллагааг энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлүүлээд байгааг ч дуулгалаа.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах бодлого, зохицуулалтын хувьд гадаадын ажиллах хүчнийг дагалдуулан 30 хүртэл хувьд нь монгол ажиллагчдыг сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах шаардлага тавьж, өндөр, нарийн мэргэжил шаардсан ажлын байранд Монгол ажилчдыг ажиллуулах, улмаар гадаадаас авч буй ажиллах хүч, мэргэжилтний тоог бууруулах бодлого баримтлаж байгаа юм байна. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах гэж буй бөгөөд ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлыг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хийх гэнэ.

Энэ мэтээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахын хамт цаашид хийх зүйлсийнхээ талаар ч танилцуулсан. Хууль эрх зүйн хүрээнд хийж буй ажлаа үргэлжлүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын хамт Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажиллаж буй аж.

Мэргэжлийн боловсрол, сургалтаар олгох мэргэжлийн чиглэлийг тухайн орон нутгийн онцлог, хөгжлийн хэтийн төлөв байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн тогтоож, суралцагчдыг мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, үйлчилгээнд тулгуурлан элсүүлэн суралцуулах нь зүйтэй хэмээн үзэж буй. Энэ хүрээндээ чадамжид суурилсан сургалтыг онолын хичээлээс илүүтэйгээр дадлага ажил, практик сургалтад суурилан явуулж, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдэнтэй хамтран боловсруулсан гүйцэтгэлийн шалгуурыг хангахуйц сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулахыг МСҮТ, Политехник коллежийнхнээс шаардах гэнэ. Мөн дадлага  ажил, практик сургалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орчинд явуулахад түлхүү анхаарч түншлэгч байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх,  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд суурилан төрөлжүүлэн хөгжүүлэх, асуудлын хүрээнд сургуулийн нэр хүндийг дээшлүүлж, имиджийг бүрдүүлэх брэнд мэргэжлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг ч онцолсон.

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ын гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар орон нутагт Хөдөлмөр нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч эздийн оролцоо ямар байгаа тухай ярилаа.  Удирдах ажилтны зөвлөлгөөн маргааш үргэлжилж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн төвийн үйл ажиллагааны чиглэл, орон нутгийн байгууллагуудтай хэрхэн холбогдох талаар болон Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм байна. Түүнчлэн орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга замын талаар ярилцаж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны уялдааг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын тухай санал бодлоо хуваалцахаар төлөвлөжээ. Зөвлөлгөөний төгсгөлд Хөдөлмөрийн салбарт ажиллаж буй удирдах ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулна.

Г.ДА Ь

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Эдийн засгийн эерэг сэргэлт буюу 850 сая ам.доллар

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Гоо сайхны цогц үйлчилгээг хамгийн хямдаар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Ж.Мөнхбат: Гурван сая ам.доллар дансаар нь орж ирсэн баримт нь байна. Энэ ямар учиртай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.11.02

Иргэдийнхээ эрүүл мэндээр улс төр хийхээ хэзээ болих вэ Ерөнхий сайд аа !!!

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

" Танил хүн " нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.27

Хот, хөдөөгийн ялгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.01

Залруулга

...

Дэлгэрэнгүй » 2017.04.06

"Уул уурхайг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хөндөгддөг"

...

Дэлгэрэнгүй » 2017.10.25