Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглана

Уул уурхайн сайд .Жигжид тэргүүтэй УУЯ, АМГ-ын төлөөлөгчид энэ сарын 19-21-ны өдрүүдэд Дорнод аймагт орших хүрэн нүүрс, уран, холимог металлын орд газрууд дээр ажиллалаа.

Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Адуун чулуун” ХК-ийн Адуун нүүрсний уурхай, “Монгол алт (МАК)” ХХК-ийн нүүрсний уурхай, БНХАУ-ын хөрөнгө оруулалтай “Шинь Шинь” ХХК-ийн Улааны холимог металлын далд уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж “Адуун чулуун” ХК-ийн 60 жилийн ойн арга хэмжээнд оролцов. “Адуун чулуун” ХК үүсгэн байгууллагдсан цагаасаа хойш 60 жилийн туршид Монгол орны зүүн бүсийг эрчим хүчний нүүрсээр хангах үүргээ амжилттай хэрэгжүүлэн биелүүлэхийн зэрэгцээ өдгөө нүүрсний ил уурхайн загвар бааз суурь болох хэмжээнд хөгжиж чадсан байна. Харин “Монголын алт” компани  хүрэн нүүрсийг гүн боловсруулах, цахилгаан станц барих чиглэлээр бэлтгэл ажлаа базааж байгаа талаар компанийн удирдлага танилцуулав. Мөн Уул уурхайн сайд Дорнод аймгийн Дашбалбар, Гурван загал сумдын нутагт орших “Дорнод” ураны орд, Мардайн суурин, “Адамс майнинг“ ХХК-ийн эзэмшилд буй “Нэмэр”, “Мардайн гол” зэрэг ураны ордуудтай танилцлаа. Энэ үеэр “Шинь Шинь” ХХК-ийн Улааны холимог металлын ордын далд уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдлын далангийн угсралтын ажилтай танилцаад УУЯ-ны зүгээс баяжуулах үйлдвэрийн хаягдлын даланг технологийн дагуу чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгөх, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал-эрүүл ахуйн асуудлыг онцгой анхаарах, монгол ажилчид ялангуяа монгол инженерүүдийг түлхүү ажиллуулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр үзүүлэх зэрэг чиглэлээр зөвлөмж өгөв. 

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулна

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Газрын тосны тухай хуулинд  “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно” гэж тусгасан боловч бусад уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэх талаар тусгаагүй байсан. Харин Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд  уламжлалт бус газрын тосны эрлийн үед “өрөмдлөг хийж болно” гэж тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөгдөж байгаа Газрын тосны тухай хуулиар эрлийн ажлын үр дүнд тогтоосон уламжлалт бус газрын тосны нөөцийн таамаг мэдээлэл дээр тулгуурлан бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар зохицуулсан. Таамаг мэдээлэл дээр тулгуурлан гэрээ байгуулах нь хөрөнгө оруулагчдад өндөр эрсдэлтэйд тооцогдох учир уламжлалт бус газрын тосны салбарт хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар уламжлалт бус газрын тосны эрлийн ажлын үр дүнд нөөцийн хэтийн төлөвийг тогтоох боломжтой болж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх болно.  Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өмнө уламжлалт бус газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх нөхцөл бүрдэх бөгөөд уламжлалт бус газрын тосны Засгийн газар болон аж ахуйн нэгжид ногдох хувь хэмжээний талаар хэлэлцээ хийж, харилцан ашигтай нөхцөл тохирох боломж бүрдэнэ.

Газрын тосны хайгуулд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Хар Ус II” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, “ енова-илч” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “ енова илч” ХХК нь 8 жилийн хугацаанд нийт 53.2 сая ам.доллараас багагүй хэмжээний хөрөнгө оруулна. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд 8 жилийн хугацаанд 1.5 сая ам.долларыг зарцуулах юм. Бүтээгдэхүүн хуваалтыг ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хувь нь 45, гэрээлэгчид 55 хувь байхаар тооцсон байна.

“Петроматад лимитед” ХК газрын тосны хайгуулын Богд-IV, Онги-V зэрэг талбай дээр явуулж байсан хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор дэлхийд танигдсан мэргэжлийн компани болох Их Британийн “British Gas Group”-тэй хамтран ажиллахаар болж энэ сарын 22-ны өдөр “Петроматад лимитед” ХК Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ зарим эрх үүргийг  “BG Group”-т шилжүүлж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулах бөгөөд үнээс 2015 онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулах, мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийх зэрэг нөхцлүүдийг тохирсон байна.

“BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. “BG Group” нь байгалийн хийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, нийт 5 тивийн 20 улсад үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн БНХАУ-д 2017 оныг дуустал шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх хамгийн том гэрээлэгч болоод байна.

Дэлхийд танигдсан “BG Group” Монгол Улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийснээр бусад нэр хүнд бүхий томоохон компаниуд хөрөнгө оруулалт хийх  замыг нээж байгаа юм.

Цацраг идэвхт ашигт малтмалын талаар

Өнөөдөр дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын дулаарал, агаарын бохирдол, эрчим хүчний өртөг зэрэг хүчин зүйлийн улмаас цөмийн эрчим хүчнийг энх тайвны зорилгоор ашиглах явдал үргэлжилсээр байгаа төдийгүй түүний хэрэглээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах хууль эрхзүйн орчин бүрдсэн бөгөөд зөвхөн шар нунтгийн хэмжээнд боловсруулахаар төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжуудад заасан байдаг.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 19-ний ээлжит бус хуралдаанаар “Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-тай хамтран “Мон-Чех Ураниум” ХХК  байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших юм. Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуулын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олголоо. Цөмийн энергийн газар татан буугдсанаар дээрх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компанийг байгуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл эхэлж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олголтын талаар

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 1042 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 954 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 47 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-11/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1924 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 926 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 343 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 457 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, зураглалын ажил хийгдсэн эрдсийн хуримтлал бүхий 8 талбайд сонгон шалгаруулалт явуулсан. Тэдгээрийн 2 талбайд санал ирүүлж, 6 талбайд санал ирүүлээгүй тул хуулийн дагуу өргөдлийн талбайд шилжсэн. 2015 оны 04 дүгээр сарын 28 –ны өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр дээрх 2  талбай дээр Ориент ХХК болон Миллениум сторм ХХК хамгийн өндөр оноо авч шалгарсан байна. Одоо орон нутгаас дэмжлэг авсан 20 талбайд сонгон шалгаруулалт явуулахаар бэлтгэж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход тухайн аймгийн Засаг даргаас саналыг авах хуулийн заалттай. /Ашигт малтмалын тухай хуулийн 19.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно./

Өнөөдрийн байдлаар, орон нутгаас санал авахаар нийт 847 мэдэгдэл явуулсан. Орон нутгаас хариу ирүүлсэн байдлыг авч үзвэл, дэмжсэн 299, дэмжээгүй 431, хариу ирүүлээгүй 113,  хариу ирүүлэх хугацаа хэтэрсэн 4 тохиолдол байна.

Орон нутгаас ирүүлсэн саналын дийлэнх нь аймгийн болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дэмжээгүй, сумын иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газар, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газруудтай давхцалтай, Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хандивлаагүй зэрэг шалтгаанаар  татгалзсан байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн орон нутгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөхөөр тусгасан байдаг. Иймд орон нутгийн удирдлагаас хуулийн үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн тохиолдолд АМГ-аас тухайн хайгуулын зөвшөөрлийг хуулийн дагуу шийдвэрлэн олгох байр суурь баримталж байна.

Уул уурхайн яам, АМГ хамтран хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтын талаар орон нутгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай цахим уулзалт хийж, мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Засаг дарга нарт дээрхи асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа тул цаашид хамтын ажиллагаанд үр дүн гарна гэж итгэж байна.

Гадаад хамтын ажиллагааны талаар

Уул уурхайн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр дараах ажлууд хийгдсэн болно.

Уул уурхайн сайд .Жигжид ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол болон Монгол-Оросын “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурсан.

Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд .О.Мередов 6 дугаар сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Уул уурхайн сайд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд .Жигжид Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, автозамын зэрэг томоохон төслүүдийн талаар мэдээлж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Сайд .Жигжид Япон Улсын “Мицубиши корпораци”-ийн ерөнхий менежер Яас Доида болон “А ЕВА Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плезант нарыг тус тус хүлээн авч уулзав.  Уулзалтаар цацраг идэвхт ашигт малтмалыг Монгол Улсын холбогдох хуулийн хүрээнд олборлохтой холбогдсон асуудлаар санал солилцож, ярилцсан.

Мөн сайд .Жигжид Англи улсын “BG Group”-ын эрсдлийн бодлогын  захирал об Макэирийг хүлээн авч уулзаж, Монгол улсын газрын тосны салбарт Английн хөрөнгө оруулалтыг оруулах, газрын тосны “Онги 5”, “Богд 4” талбайнуудад газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг хамтран хийх талаар санал солилцов. 

Уул уурхайн сайд .Жигжид Канад Улсын Бритиш Колумб их сургууль болон Япон Улсын Акита Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн  авч уулзав. Уулзалтаар уул уурхайн салбарын мэдээлэл, технологийг шинэчлэх, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын талаар санал солилцов.

Уул уурхайн яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ашигт малтмалын газрын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт зохион байгуулав. Уулзалтаар геологийн  хайгуул судалгааны ажлын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Энэ оны эхний 5 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 16.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 12.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 762.3 сая төгрөг, бусад орлого 3.4 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 57.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 56.4 тэрбум төгрөг, бусад орлого 1.3 тэрбум төгрөг байна. Уул уурхайн сайдын багцын орлого нийт 74.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Энэ оны эхний 5 сарын байдлаар нүүрс 9.6 сая тонн, алт 2.2 тн, газрын тос 438.6 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 82.6 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 474.0 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 1.4 сая тонн, цайрын баяжмал 39.7 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Энэ оны эхний 5 сард 535.8 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.9 сая тонны, алт 3362.0 кг, нүүрс 5.2 сая тонн, газрын тос 431.6 мянган тонныг тус тус экспортлосон байна.

Ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна

Зургаадугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 55 дизелийн түлш 38 ТС-1 44 хоногийн нөөцтэй байна.

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Алт тушаалтын хэмжээ 5.5 хувиар нэмэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.20

Д.Оюунхорол: Хөнгөлөлттэй виз олгох асуудлыг мушгин гуйвуулж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.06

Баабар түтгэлзүүлсэн дөрвөн сайдыг өмөөрөв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Бүх арилжааны банк тэтгэврийн зээлийн хүүг энэ сарын 1-нээс эхэлж бууруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02

Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Ч.Гал: Гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа “Энигма” компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.05.25