Хуульчдын холбоо эрх зүйн чадамжтай юу?

Хуульч, өмгөөлөгч нар нэг орой нийлж суугаад энэ сэдвийг хэлэлцэцгээв. Учир нь, одоо УИХ-д өргөн баригдаад байгаа Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Өмгөөллийн тухай хуулийн төслөөр Хуульчдын холбооны зарим эрх мэдлийг Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх тухай яригдаж байна. Нэгэнт Хуульчдын холбоог үүсгэн байгуулсан эрх зүйн орчин буюу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болгох юм бол Хуульчдын холбоо цаашид оршин тогтнох уу үгүй юу, ийм хуулийн төсөлд санал өгч байгаа Хуульчдын холбооны удирдлагатай холбооны гишүүд ямар хариуцлага ярих вэ? гэх мэтчилэн.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ 2012 оны гуравдугаар сард баталж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлжээ. “Хуульчид” гэж нэрлэж байгаа нийгмийн энэ бүлэгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгчид, судлаачид, хуулийн зөвлөхүүд гээд хуульчийн эрх авсан бүх хүмүүс хамрагдаж байгаа учраас тэдний мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулсан энэ хуулийн хэрэгжүүлж эхлэхийн тулд зөвхөн бэлтгэл ажилд нь гэхэд жил гаруйн хугацаа зарцуулсан. Гэхдээ энэ бол зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа 5400 гаруй /энэ жилд шинээр бүртгэгдсэн 300 гаруй хуульчидтай нийлээд/ хүнд хамааралтай асуудал хараахан биш юм.

Сануулахад 2012 онд сонгуульд ялж засгийн эрх авсан Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтад “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод нь шилжүүлж, төр өөртөө хурааж аваад байгаа эрх мэдлийг тараана” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Тэр амлалт ажил хэрэг болох эхлэлийг Н.Алтанхуягийн Засгийн газар тавьж, хуулийн салбарт хийгдэх шинэчлэлийн хамгийн эхний зорилтоо болгосон байдаг.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, үүнээс хойш жил хагасын дараа 2012 оны есдүгээр сард Хуульчдын холбоо хэмээх мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага бий болсноор хуульч мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, давтан сургах, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага тооцох, хуульчийн лиценз олгох, цуцлах бүх эрх Хуульчдын холбоонд шилжсэн билээ. Өмнө нь Боловсролын яам, Хууль зүйн яамны дунд дутуу дулимаг хаягддаг байсан хуульч мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын магадлал итгэмжлэл, сургалтын хөтөлбөрт хүртэл Хуульчдын холбоо хяналт тавьж, хуульчид төрийн захиргааны аль нэг байгууллагаас хамааралгүйгээр хараат бусаар ажиллах нөхцөл бололцоо бүрдсэн хэрэг. Хуульчид зөвхөн хуульчдаасаа хараат байж, мэргэжлийн холбоондоо харьяалагдаж, тэнд шалгагдаж, шүүгдэж, мэргэжлийн карьераа хийхээр болсон юм. Өмнө нь тус тусдаа хуулиар зохицуулагдаж, харилцан бие биедээ хяналт тавих боломжгүй байсан шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааг нэг хуулиар журамлаж, нэгдсэн стандарт тавьж өгснөөр /зөвхөн шүүн таслах ажиллагаанд оролцохоос бусад тохиолдолд/ хуульч мэргэжилнүүд харилцан бие биедээ хяналт тавих, ажил мэргэжлийн хувьд өөр хоорондоо өрсөлдөх боломжтой болсон хэрэг.

Хуульчийн холбоо байгуулагдсан даруйдаа Хуульчдын мэргэжлийн дүрмийг нийт гишүүдээрээ хэлэлцүүлэн баталж, энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих тусдаа хороодыг ч байгуулсан. Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан хуульчдад шийтгэл ногдуулах, хуульч мэргэжлийн албан тушаалд /шүүгч, прокурор/ өрсөлдүүлэх эрх нь ч бас л Хуульчдын холбоонд ирсэн. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхэд гарсан долоон шүүгчийн орон дээр Хуульчдын холбоо гишүүдээсээ нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, ШЕЗ-өөр дамжуулан УИХ-аар хэлэлцүүлснийг уншигчид санах байх.

Гэвч өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн баригдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь уг байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойгүй болгоод байна. Аливаа хуулийн агуулгын 70 хувь буюу дийлэнх зүйл заалт нь өөрчлөгдсөн тохиолдолд хуулийн төслийг “шинэчилсэн найруулга” хэлбэрээр оруулж ирдэг. Гэтэл Хуульчдын холбоог анх байгуулсан өмнөх хуулийн зорилт үгүйсгэгдэхэд хүрвэл энэ холбоо цаашид оршин тогтнох уу? Ийм хуулийн төсөлд санал өгөөд явж байгаа Хуульчдын холбооны удирдлагатай холбооны гишүүд ямар хариуцлага ярих ёстой вэ? гэдэг нөхцөл байдал өнөөдөр үүсчихээд байна.

Хуульчдын ярих нь Холбооны удирдлагыг хуулийн дагуу хоёр жилийн хугацаатай сонгодог, нэг удаа сонгогдсон этгээдийг улируулан сонгодоггүй юм байна. Өөрөөр хэлбэл холбооны ерөнхийлөгч Д.Батсүх /энэ албан тушаалд очихоосоо өмнө Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/ болон түүний удирдлагын баг ирэх ес, аравдугаар сард багтаан Их хурлаа хийж, дараагийн хүмүүст эрх мэдлээ шилжүүлэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар Хуульдын холбооны их хурлын бэлтгэл ажил гэгдэхээр юу ч хийгдээгүй, харин ч холбооны эрх зүйн байдлыг дордуулсан хоёр ч хуулийн төсөл УИХ-д өргөн баригдчихаад байна.

Хуулийн төслүүдийн ерөнхий агуулга нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулсан хэсгийг хасч, мэргэжлийн хариуцлагын тогтолцоог нь Өмгөөллийн хууль руу шилжүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл ердөө л хуульч мэргэжилтэй өмгөөлөгчдийн хуульчийн шалгалт өгөх, хуульчийн гэрчилгээ олгох, хуульчид /өмгөөлөгчид/ тавигдах шаардлага, гадаадын хуульчдын /өмгөөлөгчдийн/ зөвшөөрөл зэргийг Өмгөөлөгчдийн холбооны эрх мэдэлд шилжүүлэхээр хийжээ. Гэтэл одоо үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Хуульчдын холбоог байгуулснаар Монголын өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллагын статустай, сайн дурын гишүүнчлэлтэй болсон байдаг.

Хэрвээ өргөн баригдаад байгаа Хууьчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар батлагдаж гэмээн өмгөөлөгчид Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоонд давхар харьяалагдаж, давхар татвар төлж, хуульчийн эрх авах шалгалтанд ч бас хоёр удаа орж, хоёр газраас лиценз зөвшөөрөл авах шаардлагатай болох нь. Нэг ёсондоо Хуульчийн холбооны эрх мэдлээс нэг хэсгийг нь хумслаад Өмгөөлөгчдийн холбооны чадамжийг зузаатгаж байгаагаас өөр зүйлгүй.

Тиймээс Хуульчдын холбооны удирдлагууд дахин энэ албан тушаалд сонгогдох хуулийн боломжгүй учраас одоо байгаа эрх мэдлээсээ багахан хэсгийг ч болсон хадгалж үлдэхийн тулд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээч зүйлийг “найруулж”, Өмгөөллийн тухай хуулийг дахин бичиж байна гэдэг хуульчдын хардлага зөв ч юм шиг. Хуульчдын холбооны ерөнхийлөгч ч өөрөө Өмгөөлөгчдийн холбоог өмнө удирдаж байсан учраас ингэж хардах үндэслэл бас байна

Өмгөөллийн тухай хуулийн шинэ төсөл УИХ дээр орж ирсэн түүх ч бас өөрөө “эмгэнэлтэй” л дээ. Хууль зүйн сайдын энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагаас “эмгэнэх” ёстой шалтгааныг харж болно. “Өмгөөллийн тухай хуульгүй цорын ганц улс нь манайх юм байна” гэж хэлсэн энэ үгийг хэн түүний аманд аваачиж хийсэн байж таарах вэ? Гэтэл үнэндээ Монгол Улс 2012 оныг хүртэл өмгөөллийн тухай хуультай /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар уг хуулийг хүчингүй болгосон/ цөөхөн орны нэг байжээ. 2014 онд Олон улсын хуульчдын холбоо судалгаа явуулж нийт 90 орны 160 эрх зүйн дэглэмийг хамруулахад /холбооны бүтэцтэй улсуудын муж улс бүр өөрийн бие даасан эрх зүйн зохицуулалттай учир эрх зүйн дэглэм нь улс орны тооноос илүү байна/ Өмгөөллийн тухай хуультай ердөө арван орон байсан нь Армени, Беларусь, Грузин, Киргизстан, Оросын Холбооны Улс, Тажикстан, Украин, Узбекстан, Оман болон Судан улсууд. /Хуульч, өмгөөлөгч Б.Баяр. “Хуулийн төслийн талаар хууль тогтоогчдод хүргэх үг” Үндэсний шуудан сонин 2015.06.23/

Харин дэлхийн бусад улсын хувьд одоо манайд үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай адил төстэй хуулиар өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулдаг байна. Товчхондоо манайх өмгөөллийн тухай бие даасан хуульгүй дэлхий дээрх цорын ганц орон биш төдийгүй харин ч одоогийн эрх зүйн орчин маань хөгжиж байгаа орнуудтай хөл нийлж явна гэсэн үг. Тийм байтал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд оносон, олсон цөөхөн зүйлээ буцааж нураахын хэрэг юун.

Хэлэлцүүлгийн үеэр хуульчид, өмгөөлөгч нар ярьж байна. Одоо УИХ дээр Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай гэх мэтчилэн салбарын, процессийн том том хуулиуд орж ирчихээд хэлэлцэгдэж байхад бид өнөөдөр нэг байгууллагын эрх зүйгээр маргаад сууж байж таарахгүй ээ гэж. Үнэхээр санах ёстой санаа, хэлэх ёстой үг. Ялангуяа УИХ-ын гишүүд, хууль тогтоогчид маань энэ тал дээр илүү нухацтай хандах болов уу. Тэгээд ч аливаа нэг хуулийн үр дүнг хэлэлцэхэд хүрвэл дор хаяж 4-5 жил дагаж мөрдөж байж сайн, муу нь шалгагддаг юм гэнэ лээ. Харин ч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Хуульчдын холбоог байгуулснаас хойш хуульч мэргэжилтнүүд маань мэргэжлийн нэр хүнд, ёс зүйдээ илүү их анхаарал тавьж, ажлын хариуцлага, олон нийтийн үнэлэмжид ач холбогдол өгдөг болсон байна лээ. Тийм байтал нэгэнт бий болоод байгаа энэ эерэг өөрчлөлтийг нэг хоёрхон хүний эрх ашгаар нураагаад байж болно гэж үү? Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ...

Б.СЭМҮҮН

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Ялалтын баярын эргэн тойронд

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Монголын эмийн сангуудын хөгжил нэг шатаар урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.08.01

Б.Жавхлан: Улс энэ хийрхэлийг 6 сар л тэснэ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.06

“Ноён ногоон” номхорч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.31

Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхав

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

ЭМД-аар үйлчлэх Нийслэлийн рашаан сувиллууд

...

Дэлгэрэнгүй » 2017.04.26