Ч.Сайханбилэг Санктад юу хийв?

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт жил бүр болдог билээ. Дэлхийн бизнесийн лидерүүд, улс орны удирдагчид цуглардаг энэ уулзалт энэ сарын 18-19-нд болсон уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцсон юм.

Тэрбээр энэхүү чуулга уулзалтын эхний өдрийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхсан гэх ч уг уулзалтаар чухам юу ярьж, ямар тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байгаа юм. Ямартаа ч ОХУ-ын тэргүүн манай Ерөнхий сайдыг Санкт-Петербург хотод байрлах Константиновын ордондоо хүлээн авч уулзаж, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдлүүлэх, төмөр замын маргаантай асуудлыг хэлэлцэхээр болсон, Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын хувьцаа эзэмшигчийг шинэчлэх талаар хоёр тал тохиролцсон учир УИХ-тай зөвшилцөх ажлыг хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэхийг хүссэн зэрэг албаны мэдээллүүдээс гадна В.Путин Ч.Сайханбилэгтэй төгссөн сургууль гэх хөнгөн сэдвээр хөөрөлдсөн тухай албан бус мэдээ ч араас дагалдах нь болов.

ОХУ-д хийсэн ажлын айлчлалаа дүгнэж Ерөнхий сайд хэлэхдээ “Ойрын хугацаанд хийх гурван айлчлалынхаа нэгийг амжилттай дуусгаж байна. Манай улсын гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө харилцах энэ харилцаа тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэг байрандаа эргэлдээд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн сэдвийн маргаанд оролцоод байх болсон. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудлууддаа эрч хүч өгөх, гацсан байгаа зарим асуудлаа хөдөлгөх, шийдэх, үүнд үндэслээд том төслүүддээ, том асуудалдаа оръё. Бид хэтэрхий урт хугацаанд хэтэрхий жижиг сэдвээр байрандаа эргэлдлээ. Энэ бол миний ОХУ-д хэлэх гол мессеж байлаа” гэсэн бол Москвад хоёр хоносон Монголын Ерөнхий сайдтай холбоотой хойд хөршийн хэвлэлүүд таагүй мэдээлэл ч цацах болжээ. Тус улсын шар, бор хэвлэлээр Монголын Ерөнхий сайд мөнгөгүй учраас Санкт-Петербургт хоноогүй буцсан тухай шоолонгуй мэдээлж байна. Чухамдаа Санкт-Петербургт хоноогүй шалтгаан нь мөнгөтэй холбоотой үгүйг мэдэхгүй ч Ч.Сайханбилэг тэрхүү олон улсын эдийн засгийн чуулга уулзалтаас ганзага хоосон буцаж ирсэн бол яах аргагүй үнэн.

Ямар ч байсан В.Путинтай хийсэн уулзалт товлосон хугацаанаасаа хэтэрсэн ч Монголын талд ашигтай үр дүнтэй уулзалт болж чадаагүйг шүүмжлэх хүмүүс байгаа юм. Хэдийгээр В.Путин Ч.Сайханбилэгийг хүлээж авсан нь монголчуудын хувьд нэр төрийн хэрэг  байж болох ч, тэрбээр Монголд ирэхдээ хэлж байсан “малаа эрүүжүүлсэний дараа манай улс танайхаас мах, махан бүтээгдэхүүн авна” гэсэн нөгөө л улиг болсон үгээ давтсан гэдгийг зарим эх сурвалжууд дуулгаж байна. Өөрөөр хэлбэл, Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэжлүүлэхээ зүгээр л амлаад өнгөрч.

Амлах нэг хэрэг, ажил хэрэг болгох өөр хэрэг. Тэгээд ч В.Путинтай уулзах болгондоо монголчууд энэ сэдвийг хөнддөг ч Орос руу мал, махаа экспортлох асуудал ярвигтай хэвээрээ байгаа шүү дээ. Тэгээд ч мөнхийн хөрш гэгдэх Орос, Монголын харилцаанд үл ойлголцол үүссэн хэвээрээ байгаа, хэдийгээр Ч.Сайханбилэгтэй цаг зав гарган уулзсан ч В.Путин өнөөх л үл итгэсэн байдалтайгаар монголчуудад хандсан гэх мэдээллийг гадаадын хэвлэлүүд онцлох болж.

Хоосон ядуугаараа дуудуулан хоёр хоног Оросод ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоныгоо “Оросын бизнес, хөрөнгө оруулагч, Засгийн газартай хамтарч ажиллах нь манай улсад бодитой үр дүн өгнө” гэж итгэлтэйгээр тайлбарлаж байгаа бол эдийн засаг, улстөрийн хүрээнийхэн эсрэгээрээ энэ айчлалаас монголчууд юу ч хүлээх хэрэггүй гэж зөвлөж байна. Бэлгэ тэмдэгийн чанартай уулзалтаар дүүрсэн бэлгэ тэмдэгийн чанартай айлчлалын үр дүн юу байв, Ерөнхий сайд аа?

Г.А ИУНБАЯ

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

”Их хайрын зөрөг”-т урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.28

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарын бяцхан хүү анх удаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Д.Отгондалай: Намайг шүүмжилж, хурцалсан хүмүүст баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Дуучин Г.Дэлгэрцогтын "Учралын намар" дууны клип цацагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.09.09

Г.Үнэнбат: Нойр булчирхай өөх, тосыг хайлуулж, инсулин ялгаруулдаг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.26

УИХ-ын дарга Дархан-Уул аймгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

Ц.Элбэгдорж: Баян-Өлгийнхний бүтээсэн баялаг баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд давамгайлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22