Засгийн шуугиан

УИХ-ын 73-ын бүдүүн “бүлгээс” байгуулсан шийдлийн засгаас МАН-ыг "хөөх" эсвэл амыг нь таглах нь зүйтэй гэж АН-ынхан сэм ярилцаад эхэлсэн мэдээлэл байна. Шинэчлэлийн Засгийн газрынх нь хувь заяа дээсэн дөрөөн дээр байхад нүүр буруулсан сайд нар шиг УИХ, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд нарыг байхгүйд ийм явдал болсон нь огт үндэслэлгүй мэдээлэл байж болох ч өмнөх засгийн жишээнээс аваад үзвэл бас ч оргүй хоосон зүйл биш бололтой юм.

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар даваа гаригт МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа, мөн гишүүдийн ирц бүрэн биш гэх шалтгаанаар хойшлуулсан. Гэхдээ бүлгийн дарга, дэд дарга нарын хийсэн мэдээллийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Дээр нь өчигдөр хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгачихлаа.

Сөрөг хүчин болсон цагаасаа эхлэн асуудлыг унагааж, завсарлага авах байдлаар гацааж, зав л гарвал сайд нарыг нь огцруулах өргөдөл өргөн барьдаг болсон МАН-ыг засагт оруулчихвал бүх зүйл “окей” болчихно гэж санан санал тавьж, гол яамдаа өгсөн ч тусыг эс олов.

Тиймээс шүдний өвчнөөсөө салахаар шийдсэн бололтой. АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж судалгаа явуулаад амжсан байна. Түүний хэлснээр “АН, МАН хамтарсан нь хэр таалагдаж байна вэ гэхэд 1000 оролцогчийн 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн” гэнэ.

Харин бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн. Энийг дүгнэж үзсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой” гэсэн нь нөхцөл байдал аргадах тактикаас давшилтанд шилжиж буйг харуулна.

Судалгаанд суурилна аа гээд буй АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж намынх нь дунд шатны байгууллагууд хамтран Засгийн газар байгуулсанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг үгний завсарт хавчуулаад буй. Дарин дээр давс нэмэв гэгчээр МАН-аас томилогдсон сайдууд дотор нь сууж байж засгаа муулаад яваа нь нэмэр болчих шиг болов. Тиймээс ч Б.Гарамгайбаатар “МАН-ынхантай уулзана. Дараа нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны бага хурал хуралдаж, тодорхой шийдвэр гаргах байх” гэж хэлээдэхлээ.

Уулзалтаар МАН сөрдөгөөрөө сөрж зогсоод байвал ҮЗХ-гоо хуралдуулаад “Засгаас МАН-ыг хөөнө” гэсэн үг.

Тэд иймэрхүү гэнэтийн бэлгийг 2012 оны сонгуулийн өмнө буюу нэгдүгээр сард барьсан. Женко Х.Баттулга хувийн тоглолт хийхээс өрсөж тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг, намын Ерөнхий нарийг бичгийн дарга Д.Эрдэнэбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга байсан Ч.Сайханбилэг нар мэдэгдэл хийсэн нь тэр байлаа. Тэдний засгаас гарах шалтгаан нь “АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөрт оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байна” гэх Н.Алтанхуягийн үг байсан. Харин энэ удаад МАН-ыг засгаас хөөхдөө АН-ын даргын амнаас гарах үг нь “Засгийн газарт хамтрахдаа байгуулсан зөвшилцлийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн” байхыг үгүй гэх газаргүй.

Тиймээс ч эхний ээлжинд бүлгийн дарга болон дэд даргаар дамжуулан цочроо өгч, байдлыг ажиглахаар орон нутагт гэнэт ажиллахаар явсан байж болно. “Ирэх мягмар, лхагва гаригийн аль нэгэнд нь Эрүүгийн хуулиар тусгай чуулган хийнэ” гэж анхааруулаад байсан УИХ-ын дарга гэнэт орон нутагт ажиллаж, өчигдөр гэхэд л наашлах шинжгүйгээр Завханд ажилласан нь үүнийг нотлоод байх шиг. Шийдлийн нэртэй гарч ирээд “сул зогсолт”-ын болтлоо нуруугаа авахуулаад буй Засгийн газрын бүтцийг эргээд нэг харъя.

АН-ын сайдууд:

1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: .Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: .Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр


МАН-ын сайдууд:

1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар


“Шударга ёс эвсэл”-ын сайдууд:

1.Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд: Г.Шийлэгдамба

Ийм бүрэлдэхүүнтэйгээр Засаг ажиллаж буй. Үнэхээр голлох яамаа МАН-д өгсөн ч хүлээсэн шангаа хүртэж чадсангүй. Тиймээс МАН-ыг хөөж үлдсэнийг нь дахин хуваарилалтаар хуваая гэвэл УИХ дахь АН-ын барьцгүй нөхдүүдээс эхлээд “Шударга ёс”, ИЗНН, бүр Бие даагчдын бүлгэм татгалзахааргүй яамдыг МАН авсан. Нөгөөтэйгүүр ингэлээ гээд Засгийн газар огцрохгүй. Хуулиараа Засгийн газрын гишүүдийн 50-иас дээш хувь нь огцрох хүсэлт гаргаж байж засаг огцорно.

Хэрэв ийм байдлаар МАН хөөгдвөл олны шившиг болно. Тэднийг Монголын эрх ашиг, иргэдийнхээ төлөө сөрж дуугарч байсан гэж хүн байтугай нохой ч гаслахгүй. Харин ч эсрэгээрээ бүгдийг гацаасан, ажил хийлгээгүй л гэх хоч авна. Тэдний амнаас бүхнийг хараар будсанаас өөр үг гурван жилийн өмнөөс гарахаа больсон л гэж бодно.

Хоёр хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны долдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосон. Хэдийгээр энэ нь сонгуулийн өмнөх шоу гэж харах олон хүн бий ч МАН-ыг засгаас гарвал Ж.Эрдэнэбатын оронд өөр автор тавигдаж, олон нийтийн зүгээс Ч.Сайханбилэгийн засагт нэмэх оноо очих нь дамжиггүй. МАН засгаас гарсны дараа л ийм сайхан боломжийг олголоо гэх гарцаагүй. Үйл явдлын өрнөлийг хөндлөнгөөс харж суухад нэг ийм.

Л.НА АНТӨГС

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

МАН шилдэг намын хороодоо шалгарууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Их сургуулийн Эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.31

Багануурт Цусны салбар төвийн нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.20

Япончууд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхдүүдийг дэмжив

...

Дэлгэрэнгүй » 2015.07.17

Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Хакухотай Япон хөл бөмбөгч барилдав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27