Эрүүгийн хуулиар МАН завсарлага авлаа

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцүүлгээр гишүүд багагүй шүүмжлэл өрнүүлсэн. Хууль хэт чанга болж байгааг олон гишүүн Ажлын хэсэгт сануулж байсан юм.

Д.Лүндээжанцан: Энэ байдлаараа бол Эрүүгийн хууль явахгүй нь л дээ. Ажлын хэсэг бол асуудал дээр гурилддаг юм байна. Энэ чухал хууль дээр гурилдаж байгаа юм чинь. Аливаа хуулийг тал бүрээр нь ярилцахаас илүү олонхиороо түрээд шийдсэн. Энэ хууль бүхэлдээ дэвшил авчирсан хууль гэж харж байгаа. Харин эдийн засгийн гэмт хэргийн бүлэг дээр дэвшил авчраагүй. Энэ хууль нөлөөлсөн нэг зүйл бол төрийн байгууллага. Дорлигжав сайд, Батцэрэн шүүгч гээд ажлын дэд хэсгээс маш сайн тайлбар ав. Энэ хуульд заагаагүй хүмүүсийг чөлөөтэй зорчин явах эрхийг нь хязгаарлаад, цагдан хорьдог заалтууд нөгөө хууль дээрээ байх ёстой.

О.Баасанхүү: Монгол Улсад байнга оршин суудаг харъяаттай иргэний асуудлыг шийдээд өгөөч ээ гэсэн ажлын хэсэг Монголын Улсад байнга оршин суудаггүй, харъяалалгүй иргэн гээд утгыг нь алдагдуулаад оруулаад ирэх юм. Би ийм юм хэлээгүй юм шүү дээ. Ийм ойлгомжгүй нэр томъёогоор хууль батлуулах гээд явж байдаг.

Я.Содбаатар: Одоо бол зарчим гээд Ерөнхий юм яриад байна. Бүлгүүд үүнийг яарьж янзлахгүй бол асуугаад ч байгаа юм уу, үг хэлээд байгаа юм уу нэг сонин байдалтай явах нь ээ. Ажлын хэсэг дээр олон санал ирсэн байна лээ ш тээ. Танхимаас, Татвар төлөгчдийн холбооноос ирсэн гомдол, саналыг сонссон уу. Анхны хэлэлцүүлэг явчихдаг, дараагийн хэлэлцүүлэг дээр үүнийгээ босгох боломж байгаа юм уу. Өнөөдрийнх шиг байдлаар явбал яах вэ?

Б.Гарамгайбаатар: Бид нар өглөөнөөс хойш Эрүүгийн хуулийг хэлэлцэх гээд зовоод байна. Ажлын хэсэгт орсон хүмүүс нь хоорондоо зөрчилдөөнтэй байна. 14 цаг хүртэл түр хойшлуулбал яасан юм бэ. Ажлын хэсэг ядаж ойлголцлоо нэгтгэх хэрэгтэй байна?

С.Бямбацогт: Ажлын хэсэг дээр ярилцах асуудал олон байна. Ялангуяа бизнес эрхлэгчтэй холбоотой асуудлаар ярилцах ёстой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан хүнд үед хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой гэж ярьдаг. Гэтэл Эрүүгийн хуулиар бизнес эрхлэгчдээ хүндрүүлсэн хууль баталж болохгүй. Ер нь эргэж ярилцая, 14 цаг гэж биш , өнөөдөртөө хэлэлцүүлэхгүй байя гэдэг санал гаргая. Албан ёсоор завсарлага авмаар байна. Монгол ардын намын бүлэг тав хоногийн завсарлага авснаар чуулганы хуралдаан өндөрлөв.

Б.ХОНГО

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147