“Эрүүгийн хууль чангарсан юм биш үү”

-Эрүүгийн хууль өмч рүү, эрх рүү халдсан хууль гарах гэж байна шүүмжлээд байна шүү дээ-

УИХ лхагва гариг буюу өнөөдөр ээлжит бус чуулган зарлаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцсэн ч ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 100 саналаар санал хураалгах шаардлагатай болсон. Ингэснээр УИХ-ын дарга асуудлыг түр хойшлуулж, лхагва гарагт зөвхөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, тусгай чуулганыг зарласан бөгөөд чуулганы хуралдаан өнөөдөр бүтэн нэг цагаар хойшилж эхэллээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн анхны хэлэлцүүлгийн талаар зарчмын зөрүүтэй асуудлыг хэлэлцэж байна. Төсөлд заасан зорилт гэдэг үгийг зорилго гэдгээр өөрчилнө гэсэн ажлын хэсгийн саналыг олонх дэмжсэнгүй.

Д.Лүндээжанцан: Ажлын хэсгийн гишүүн гээд намайг үг хэлэхийг хязгаарлаад байна. Одоогийн орж ирж байгаа Эрүүгийн хуулийн зөрчлийн хэсгийн зорилт гэдгийг зорилго гэж өөрчлөх хэрэгтэй. Зорилт, зорилго хоёр өөр ойлголт шүү дээ. Зорилт нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тавьдаг зүйл шүү дээ.

О.Баасанхүү: Би нэлээд олон зүйл дээр цөөнх байгаа шүү гэдгээ эхлээд хэлье. Эрүүгийн хууль бол зорилгодоо хүрдэггүй ганц хууль. Эрүүгийн хуульд зорилт гэж тавихаас аргагүй. Зорилго бол эцсийнх. Зорилгодоо хүрэхийн тулд тодорхой зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлнэ үү гэхээс салбарын нэг хуульд нийцүүлнэ гэж байдаггүй юм. Үндсэн хуульд олон улсын гэрээ гэх мэт дараалал байдаг. Хурал даргалагчаас хүсэхэд цаашдаа маш олон асуудал гарна. Энэ хуулийг шуурга шиг батлах гээд явж байна. Наад зах нь есдүгээр сараас хэрэгжүүлнэ гэсэн байна. Есдүгээр сард багтаж хоёр гуравдугаар хэлэлцүүлгийг хийж Зорилтыг нь дэмжээд зорилгыг нь дэмжихгүй байна.

-Эрүүгийн хуульд тусгасан Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцох зүйл заалтын талаар зарчмын саналаа гишүүд хэлж байна.

Д.Лүндээжанцан: Эрүүгийн хуулиас давсан журам гаргаж байгаад хүн хэлмэгдүүлж байсан үе би шүү дээ. Шинэ, шинэ төрлийн гэмт хэрэг гарна. Үүнийг Эрүүгийн хуулиар зохицуулаад явдаг байсан. Эрүүгийн хуулийг сайн ярихгүй бол нэг гараас гарчихвал хэнд ч дийлэхгүй аюул дагуулж болзошгүй. Цаазын тавцан дээр толгойгоо тавьсан Эрүүгийн хууль дээр маш сайн нухацтай ярих ёстой. Нийгмийн эрх ашиг, хүний эрх ашиг цаана нь яригдаж байна.

О.Баасанхүү: Үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой нэмэлт зүйлийг УИХ шийднэ гэсэн найруулгын асуудлыг засмаар байна. Энэ хуулийг баталснаар дахиж нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болчих гээд байна л даа. Хуулийн найруулгаар засвар авмаар байна.

Д.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хуульд гэмт хэргийн чанартай тодорхойлолтыг маш нарийн гаргах ёстой. Эрүүгийн хуулийн зүйл заалтын талаар 100 гаруй асуудлаар санал авах юм байна. Эрүүгийн хуулиар ял эдэлж байгаа хүмүүсийг харахад ялихгүй асуудлаас болоод эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс олон байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг харахад хуулиа хэт чангаруулаад явчихвал сөрөг үр дүн ихтэй байж магадгүй. Эрүүгийн ялыг чангатгахаасаа илүү гэр бүлийн хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Нийгмийн ёс суртахуун, хүмүүжлийг ярихгүй байж алдаж эндэхээр нь бүгдийг нь яллаад байж болохгүй.

Л.Цог: Мэргэжлийн нарийн хуульд маш болгоомжтой байх ёстой. Гэмт хэрэг мөн биш үү гэдэг асуудлыг сайн бодох хэрэгтэй. Х.Тэмүүжин сайд байхдаа нэг зүйл ярьдаг байсан. Гэмт хэргийн обьект, субьект, обьектив, субьектив асуудлыг яаж тусгасан бэ. Одоогийн хуульд мөрдөгдөж байгаа заалтыг дэмжиж байна.

Б.Гарамгайбаатар: Эрүүгийн хуультай холбоотой төрийн бус байгууллагаас олон асуудал тавьж байна. Ялангуяа бизнес эрхлэлтэй холбоотой асуудалтай зүйл заалт байгааг хүмүүс хэлж байна. Энэ асуудлыг хэлэлцэхгүй бол дараа нь нийгэм, эдийн засагт хүнд байдал үүсгэж магадгүй юм. Үүнийг анхааруулах гэсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Д.Лүндээжанцан, О.Баасанхүү гишүүн ажлын хэсэгт орсон. Тэгсэн мөртлөө энд янз бүрийн асуудал яриад байх юм. Ажлын хэсэг олон удаа шөнө орой цагаар ажилласан. Энэ дээр сэтгэлийн хөөрлөөр хандаад, ганц нэгээр нь унагаад байж болохгүй. УИХ-аас энэ хуулийн төслийг хэлэлцэх гээд бүтэн өдрийг зарцуулж байна. Энэ бол маш олон жил хэлэлцэж байгаа хууль. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх хууль, Зөрчлийн хэргийг шийдвэрлэх хуулийн төсөл дагалдаад ороод ирнэ.

Д.Лүндээжанцан: Гишүүд ойлгоорой. Эрүүгийн хууль бол мөнгөөр хэмжигдэх аргагүй. Тиймээс энэ хуулийг маш сайн хэлэлцэх ёстой. Хүйсийн чиг баримжаагаа өөрчлөх ёстой.

О.Баасанхүү: Ажлын хэсгийн гишүүн гээд намайг хэлээд байгаа юм л даа. Өчигдөр зөрчлийн хуулийг хэлэлцэхэд хэдхэн хүн байсан. Энэ хууль батлахад чинь гай болоод байгаа юм бол гаръя. Энэ надад хэрэгтэй юм биш. Монголын ард түмэнд хэрэгтэй. Эрүүгийн хууль хүний бүх эрхэнд халддаг. Энэ хуулиар хүн алж болдог. Хүн алах эрхтэй ганц хууль чинь Эрүүгийн хууль байдаг. Тиймээс үүнийг маш сайн хэлэлцэх ёстой. Төсөлд заасан шударга зарчим гэж юуг хэлээд байгаа юм бэ. Тэгш эрхийн зарчимыг хэлээд байгаа юм уу, хүйсийн чиг баримжааг хэлээд байгаа юм бэ? Нэг юм хаягдчихвий, нэг юм нь буруудчихвий гэж санаа зовоод байгаа болоод хэлж байна. Өнөөдөр бүх хууль салхи шиг орж ирээд байна.

-Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оноож, албадлагын арга хэмжээг хэрэглэнэ. Ял, албадлагын арга хэмжээг бусад хүнд нялзааж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял онооно гэсэн зүйл заалтаар санал авлаа.

Б.Бат-Эрдэнэ: Ял, албадлага гэж нэр томъёогоор эрүүгийн хариуцлага гэдгийг өөрчлөх юм уу. Энд ямар зарчмын ялгаа байна.

Д.Тэрбишдавга: Компанийн захиралд ял оногдуулдаг, компанид ял оногдуулна гэсэн байна. Хуульд мөн компанийг нь татан буулгана гэсэн байна. Татварын хэргээр захирлыг нь шоронд суулгаад компанийг нь татан буулгана гэхээр энэ заалт зөвхөн монголчуудад үйлчилж магадгүй гэж болгоомжилж байна. Тухайлбал, Оюутолгой компанитай татварын маргаан үүсгэсэн. Оюутолгой татвараа төлөөгүй гээд компанийг нь татан буулгах уу? Цаашлаад Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оноож, албадлагын арга хэмжээг хэрэглэнэ. Ял, албадлагын арга хэмжээг бусад хүнд нялзааж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял онооно гэсэн зүйл заалттай чинь зөрчилдөөд байга юм биш үү?

Д.Лүндээжанцан: Хуульд хоёрхон тохиолдолд татан буулгах асуудал орсон, бусад тохиолдолд хууль заасны дагуу явна гээд байгаа. Татан буугдсан компанийн хөрөнгийг яах вэ гэхээр улсын төсөв шууд хураана гэж байна. Энэ ямар харгис хууль вэ гэж сонсогдож магадгүй. Компани татан буугдах шийтгэлийг хоёр тохиолдолд ашиглана гэж ажлын хэсэг ярилцсан. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлж, зохион байгуулсан хоёр тохиолдолд хэрэглэнэ гэж ажлын хэсэгт заасан. Гэхдээ үүнийг маш хязгаарлагдмал ашиглахгүй бол бүр том асуудал үүсч магадгүй юм.

Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат: Гишүүд зарчимтай байх хэрэгтэй. Би ямар ажлын хэсэгт оруулсан биш.

Дээрх заалтаар санал хураасан олонхын дэмжлэг авч чадсангүй.

-Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээр ял оногдуулна. Хүний итгэл үнэмшлийн төлөө ял оноож болохгүй. Гэм бурууг нь тогтоогдоогүй бол албадлагын арга хэмжээ авахгүй гэсэн хуулийн төслийн заалтаар санал авлаа.

Л.Энх-Амгалан: Цагдаа, шүүх болон хуулийн ажилтнуудаас болж хохирсон хүмүүс яах вэ. Гэм буруугүй хүмүүст албадан арга хэмжээ авахгүй гэж. Хууль сахиулагч хэн нэгнийг гэм бурууг нь тогтоогдоогүй албадан арга хэмжээ авлаа гэхэд нэр төрийг нь хэн сэргээх юм бэ?

Я.Содбаатар: Гэм бурууг нь тогтоогдоогүй байхад албадлагын арга хэмжээ аваад хил гаалиар гарахыг хорьчихдог. Гэтэл дараа нь гэм буруугүй юм байна гэдэг. Ингэсэн тохиолдолд төр ямар арга хэмжээ авдаг юм бэ.Сэтгүүлчид итгэл үнэмшилээрээ юм бичлээ гэхэд ял өгчихдөг байсан. Энэ болино гэж ойлгож болох уу. Эрүүгийн хуулийн илүү хатуу хууль гарч байна, бизнес эрхлэлтийг боосон хяхсан, бизнес эрхлэгчдэд илүү хүндрэлтэй хууль болох нь гэж яриад байна. Энэ үнэн үү. Өнөөдрийн яриад байгаа юмны цаана хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөтэй холбоотой олон асуудал байна. Дэг, дэг гэх юм. УИХ-ын дэгээс илүү хүний өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал чухал байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчдийн эрхэнд хэтэрхий хандаж байна шүү дээ.

Б.ХОНГО

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147